усан гахай тэжээх тухай

 


.
Геологичид усан гахайг 40 сая жилийн настай амьтан гэж үздэг. Түүнээс гаршиж эхэлсэн үеийг МЭӨ 9000-3000 хэмээн тооцоолдог байна.  Анх XVI зууны үед Европт төв Америкаар дамжин орж ирсэн бөгөөд 400 жил гэрийн тэжээмэл амьтан байж иржээ. Хамгийн түгээмэл байдаг гэрийн тэжээмэл амьтан учир олон үүлдэр, өнгө зүстэй болжээ. 
Үнийн хувьд боломжийн бөгөөд хүнд амархан дасдаг гаршихдаа амархан мэрэгч амьтан. Усан гахай жаахан хүүхэдтэй айлд хамгийн тохиромжтой. Заримдаа муухай ааш гаргах боловч барагтай л бол хүүхдийг хазаж мааждаггүй. Байнга хамт байж ярьж байхад дуртай амьтан.
Үүр
Усан гахай өөрсөддөө аюулгүй, тухтай гэж бодсон үүрэндээ л амьдардаг. Тиймээс үүр сонгох хамгийн хэцүү ажил байдаг. Юуны түрүүнд таны усан гахай хойт хөл дээрээ босоход хангалттай байх том зайтай байх ёстой. Мөн үүр хоёр үндсэн хэсгээс бүрдсэн байвал сайн байдаг. Нэг нь гэрэл хангалттай орохоор саруулхан байх шаардлагатай бол нөгөө нь шөнө амрах зориулалттай бага зэрэг харанхуй бөгөөд хаалгатай байвал зүгээр байдаг.
Бүх үүрийг усны хамгаалалттай хийдэг. Учир нь туулайны адил гадаа голдуу амьдардаг.  Усан гахай нягт үстэй учир хэт хуурай болон чийгтэй байхад дургүй. Тиймээс байршлыг нь сонгохдоо нөмөр газар сонгоорой. Шалнаасаа чийгтэхгүй байхаар бодож хөлтэй үүр авах нь зүйтэй.
Усан гахайг өвлийн цагаар гадагш гаргаж болдоггүй. Тиймээс өвөл үүрийг гэрт байлгах хэрэгтэй. Гараашид ч байлгаж болдог. Гэхдээ анхааралгүй орхиж болохгүй. Үүрний торны зай нь хэт бага байна уу аль эсвэл үнэг багтчих том байна уу? Жижиг биетэй учир амархан гэмтэж болзошгүй.
Эрүүл байлгах
Байнгын хөдөлгөөнтэй байлгаж дасгал хийлгэх нь усан гахайгаа эрүүл байлгах нэг арга. Анх үүр худалдан авахдаа тасалгаанаас гадна давхартай үүр сонговол энэ асуудлыг хялбархан шийдэж болдог. Та өөрөө ч үүрийг нь тохижуулж болно. Усан гахай гүйх дуртай учир эргүүлэг хийж өгөөрэй. Мөн тусад нь гүйх, орж гарч тоглох тоглоомууд ч байх хэрэгтэй.
Хэвтэр засах
Усан гахай их цэвэрч амьтан. Тиймээс хэвтрийг нь норох бүрд цэвэрлэж, долоо хоногт нэг удаа бүрэн сольж байх хэрэгтэй. Модны зоргодосоор хэвтэр хийх хамгийн тохиромжтой. Модоор хэвтэр засахдаа үртэс бус зоргодос сонгоорой. Үртэс арьс үсэнд нь наалдахаас гадна нүд рүү нь орж гэмтээдэг.  Усан гахайнууд зоргодосыг хэвтэр болгохоос гадна хоол болгодог. Хэрэв та хэвтэр засч чадахгүй байвал хангалттай бэлдэц үлдээж өөрсдөөр нь засуулаарай.
Гэрт байлгах үедээ үүрэнд нь хуучин цаасан хайрцаг дэвсэж өгвөл тэд дуртай байна. энэ нь тоос бага татахаас гадна шүд нь загатнасан үед хэрэг болдог. Мэрэх дуртай учир хуванцар болон химйн хортой материал үүрэнд нь байлгаж болохгүй гэж байгаа

No comments:

Post a Comment