Wednesday, May 21, 2014

Зөгийний тухай гайхалтай 10 баримт






Зөгийний тухай гайхалтай 10 баримт


1. Зөгийний амьдрах хугацаа өөр өөр байдаг
Зун төрсөн ажилчин зөгий завгүй амьдралаасаа болж богино насладаг бол намар төрсөн алчин зөгий арай урт насладаг. Гэвч тэд хүйтний улиралыг даван гарах сорилттой тулгардаг.
2. Зөгийний үүрэг
Зөгийнүүд ямар нэг тогтсон ажил хийхээр заяагдан төрсөн байдаг. Хайгуулч зөгийнүүд хүнсний шинэ эх сурвалж хайн олохоор аялахаар төрсөн байдаг бол 2012 онд анх танигдсан цэрэг зөгийнүүд бүхий л амьдралынхаа туршид хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хөгшин зөгийнүүдийн нэг хувь нь хүүр оршуулагч болдог ба тэдний тархин дахь генетикийн загвар тэднийг үүрнээс үхсэн зөгийнүүдийг гаргахыг шаардаж эхэлдэг. Гэхдээ хамгийн гайхалтай нь энгийн балт зөгийнүүд амьдралынхаа туршид олон өөр төрлийн ажил гүйцэтгэдэг. Тэд шинэ ажил хүлээн авахаасаа өмнө өөрсдийн тархины бүтцээ үндсээр нь өөрчилдөг.
 
3. Зөгийний тархи цаг хугацаанд үл захирагддаг
Хөгшин зөгийнүүд залуу зөгийнүүдэд зориулагдсан ажлыг хийж эхлэхэд тэдний хөгшрөлт зогсож тэр бүү хэл эсрэгээрээ залуужиж эхэлдэг аж. (Гурван дугуйт унах эсвэл унаж байна гэж бодоход бид дахин хүүхэд болсон мэт санагддаг шүү дээ. Тэгвэл энэ нь бидний тархи тэр үед яг л хүүхдийнх шиг ажиллаж эхэлдэг болохоор тэр юм.) Аризона мужийн их сургуулийн эрдэмтэд зөгийний талаарх энэхүү нээлт нь хүний галзуурал, солиорлын байдлыг удаашруулахад туслана хэмээн үзэж байна.
4. Зөгий бидний эмийг сайжруулж байна
Зөгийнүүд үүрээ барихын тулд зөгийн жили гэх мөнх ногоон мод болон улиангарын давирхайг хэрэглэдэг. Давирхай нь нэг ёсондоо тэдний үүрний цавууны үүргийг гүйцэтгэдэг. Зөгийнүүд хэдий давирхайг үүрнийхээ нүхийг бөглөхөөр ашигладаг ч хүмүүс үүнийг нь нян, бактери, мөөгөнцөр зэрэгтэй тэмцэхэд ашигладаг байна. Судалгаагаар зөгийн үүрнээс салган авсан давирхай нь яр, холцруу, үлд, хоолойны өвдөлт, шүдний хорхой мөн тэр бүү хэл арьсны тууралтыг зогсоодог болохыг тогтоосон.
5. Зөгийнүүд хүний царайг ялган таньж чадна
Балт зөгийнүүд бидний адилаар нүүр царайг ялган таньж чаддаг байна. Тэд хөмсөг, уруул, чих, зэргийг нийлүүлэн нүүр бүрдүүлэн түүнийгээ таньж чаддаг ба үүнийг нь “хэлбэрт оруулах явц” гэдэг бөгөөд энэ нь компьютерийн мэргэжилтнүүдэд нүүр царай ялган таних программыг хөгжүүлэхэд тус болдог байна.
6. Зөгийнүүд өөр өөр зан араншинтай
Зөгийн үүрэнд ажилчид болон залхуучууд хамтран амьдарна. Иллиной-ын их сургуулийн эрдэмтэд зөгийнүүдийн зан ариншин хоорондоо тэс өөр  болохыг тогтоожээ. Тэдний зарим нь адал явдлыг эрэлхийлэгчид, харин бусад нь аймхай хулчгар байдаг байна. 2011 онд хийгдсэн нэгэн судалгаагаар сандарч түгшсэн зөгийнүүд илүү сөрөг хандлагатай байдаг нь тогтоогдсон ба энэ нь зөгийнүүд сэтгэлийн хөдөлгөөнтэй болохыг харуулсан байна.
7. Зөгийнүүд Викингчүүдтэй адил
Зөгий нарыг луужин болгон ашигладаг. Эртний Викингчүүд мөн үүнтэй адил системтэй байсан гэдэг. Тэд нартай өдрүүдэд наран цагийг ашиглаж, үүлтэй өдрүүдэд чулуун цагийг ашигладаг байсан ба шохойн жонш нь тэдэнд баримжаа авахад тусладаг байж.
8. Зөгийнүүд математикийн төвөгтэй асуудлуудыг ч хялбархан шийддэг
Амралтын өдрөөр хийж дуусгах хэд хэдэн зүйл байна гэж бод. Чи зургаан өөр дэлгүүрт очих ёстой болтол тэдгээр дэлгүүрүүд нь зургаан өөр чиглэлд байрладаг байв. Тэгвэл эдгээр дэлгүүрүүдэд очих хамгийн дөт замыг олох хэрэгтэй болно шүү дээ. Математикчид үүнийг “явуулын наймаачны бэрхшээл” гэж нэрлэдэг. Харин зөгийний хувьд энэ нь асуудал биш юм. Лондонгийн Рояал Холловейн их сургуулийн судлаачид зөгий цэцэгнээс цэцэгний хооронд хамгийн дөт замаар аялдаг болохыг олж мэдсэн ба тэд хамгийн дөт замыг хамгийн сайнаар олж мэддэг цорын ганц амьтан аж.
9. Зөгий бол байгалийн хамгийн хэмнэлттэй барилгачид
МЭӨ 36 онд Маркус Терентиус Варро нь зөгийн сархинаг хамгийн ашиглах боломжтой байгууламж хэмээсэн бөгөөд үүнээс хэдэн зууны дараа Грекийн математикч Паппус үүнтэй адил санааг дэвшүүлэн “зөгийний сархинагны төсөөлөл” гэх зүйлийг гаргаж иржээ. Үүнээс бараг 2000 жилийн дараа Томас Хэйлс арван есөн хуудас математикаар нотолсон баталгааг гарган ирэн байж болох бүхий л байгууламжуудаас зөгийний сархинаг нь лаавыг хамгийн багаар ашигладаг болохыг нотолсон байна. Зөгийн үүр нь байгаль дахь хамгийн үр дүнтэй байгууламжаас гадна сархинагны хана нь 120 градуст уулзалдаж маш төгс зургаан өнцөгтийг үүсгэдэг.
10. Зөгий ажлын байр бий болгодог
Америкчууд жилд ойролцоогоор 113 сая кг (285 сая паунд) зөгийн бал хэрэглэдэг ба үүнээс гадна АНУ-ын ХАА яам балт зөгийнүүд нийт нутгийн тариалангийн 80 хувь дээр тоосоо хүртээдэг нь жилд 20 тэрбум доллартай тэнцэх ургац тариаланг бий болгодог хэмээн тооцоолсон судалгаа гаргасан байна.  

No comments:

Post a Comment