нохой тэжээх тухай












    Гөлөгийг хэрхэн арчлах вэ
Гөлөг төрөөд эхийн сvvгээр бойжих нь тэжээл болоод зогсохгvй дархлаа тогтоход чухал vvрэгтэй. Сар гаруйтайгаасаа шvд нь цухуйн, хөхөх vедээ хазах зэргээр эхийгээ өвтгөнө. Энэ vеэс бор хоолонд оруулсан нь дээр байдаг. Бантан, сvvг хярамлан 3-4 цагийн зайтай хооллоно. Ингэж бага хэмжээгээр ойрхон хооллох нь биед сайн шингэж, ходоодыг хямруулдаггvй. Мөн өөрсдийн иддэг хоолоо өгж болохгүй хурцдаж хордлого авах магдлал их. Гөлгөн нохойны ходоодонд өнгөр тогтоогvй байдгаас давс, тостой хурц хоол өгч болохгvй. Хоол идсэний дараа 5-10 минутын дараа бие засдаг. Эхний удаад алгуур буюу тусгай шингээгч дээр бие засуулах хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн удаад vнэрлээд, тухайн газраа босч шээж хэвшдэг. Хvмvvс багад нь ингэж сургалгvй том болсон хойно нь сургах гэж оролдох нь бэрхшээлтэй байдаг. Гадаа салхилуулахдаа бохирдох, халдвар авахаас болгоомжлох хэрэгтэй. Мөн хуруу, гараа хамаагvй өгч долоолговол бохир орох магадлалтай. Шvд нь ургаж, загатнах vедээ элдэв юм хазаж гэмтэхээс сэргийлж зориулалтын яс, тоглоом мэрvvлнэ. Нохойг ойр ойрхон усанд оруулбал амархан сульдаж, арьс нь хуурайшдаг тул хоёр долоо хоногт нэг удаа угаана. Нохойныхоо хэмжээнд тохирсон ваннд зориулалтын шампуниар биеэс нь эхэлж угаавал нохой цочирч сандрахгvй. Уснаас гаргасны дараа хуурай болтол нь арчиж, сэнсээр хатаах хэрэгтэй. Эс бөгөөс vсний уг хэсгийн чийг vлдэж, хатгалгаа авдаг. Эрvvл нохойн хоншоор чийгтэй, хvйтэн сэргэлэн цовоо байдаг бол өвчтэй нохойн хоншоор хуурай, халуун хоолонд дуршилгvй, хөдөлгөөн удаан, нvд нуухтсан байдаг. Гөлгийг гурван сартайгаас нь галзуу, цусан суулга, гудранги, коно вирусээс хамгаалсан дөрвөн төрлийн вакцин хийлгэнэ. Мөн празит нянгаас цэвэрлэх зорилгоор улирал тутамд туулга уулгах шаардлагатай. Орчиндоо дасал болоогvй, өлсөж, даарах буюу ямарваа зовиуртай бол гасалж гийнадаг. Ийм тохиолдолд хооллох, хэвтрийг нь засах хэрэгтэй.  







No comments:

Post a Comment