Загас тэжээх зөвлөгөө

 


Загас авахынхаа өмнө ус болон аквариумаа бэлдэх хэрэгтэй. Усанд загасанд хортой нитрат, нитрит, хлор гэх мэт хортой бодис байдаг учраас аквариум, чулуунуудаа угааж цэвэрлээд ус хийж 3 хоног байлгах хэрэгтэй. Ингэхдээ мөн филтэрээ ажиллуулна. Дараа нь ургамлаа суулгаад 1 хонуулна. Усны температур 24-26° байх ёстой.
Ус.Загасны усыг 7-10 хоногт нэг удаа усны 1/3-ийг авч шинэ ус хийх хэрэгтэй. Тэгэхдээ мөн хийх усаа 1-2 хоног бэлдэх шаардлагатай. Эсвэл тусгай бэлдмэлүүд байдаг бөгөөд усыг хонуулалгүй шууд хэрэглэж болдог. Усны температур загаснаас шалтгаалан янз бүр байна. Жишээлбэл алтан загас 20°-оос доош хэмд байдаг. Зуны цагт өрөөний температурт байж болно. Бусад загаснууд ихэвчлэн 24-28°-д байдаг. 24°-аас доош байж болохгүй.
Аквариум.Аквариум ын шилийг 7 хоногт 1 ...
удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Гэрлийг өдөрт 10-аас дээш цаг асааж болохгүй. Хэрэв удаан асаавал ус замагтана. Хэрэв гэрэл их хурц бол 5-аас илүү цаг асаах хэрэггүй. Гэхдээ гэрэл сайн байх тусам ургамал сайн ургадаг.
Хоолллолт.Загасыг өдөрт 1 хооллох хэрэгтэй. Эсвэл маш багаар олон удаа хооллож болно. Хоолыг ихээр өгөөд байвал ус булингартаж эхэлдэг. Загасанд 1 л төрлийн хоол өгөөл байвал өвчин тусдаг. Өөрөөр хэлбэл дотоод эрхтэн нь томордог байна. боломжтой бол 2-оос дээш төрлийн хоол өдөр өнжиж өгч болно.
Агааржуулагч.Аква риумд агааржуулагч зайлшгүй байх шаардлагатай. Олон загас байх тусам агааржуулагчаа удаан ажиллуураарай.
Загасны үржил. Загас 2 янзаар үрждэг байна. Амьд зулзага болон түрс шахах. Зулзагалах гэж байгаа загасыг 3-10 литрийн саванд хийж тусгаарлана. Бунтбарш төрлийн загас нь зулзага болон түрсээ иддэг учир дор нь заавал тор тавина. Мөн ургамал хийнэ. Учир нь ургамлаас хүчил төрөгч ялгардаг тул төрөх загасанд хэрэгтэй юм.
Загас тэжээх гэж байгаа хүмүүс эхлээд тухайн загасанд ямар арчилгаа шаардлагатайг судлах хэрэгтэй. Тухайлбал зарим төрлийн загасыг хамт байлгаж болдоггүй. Мөн загасны төрлөөс хамаарч хэдэн литр усанд байх нь тогтоогдоно.
Эдгээр нөхцлүүдийг бүрдүүлсэн байхад таны загас эрүүл саруул байж чадна.




No comments:

Post a Comment